17 дугаар зүйл. Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан

17.1.Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлөгч, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авагчийн, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн нэгдсэн сантай байна.

17.2.Нийгмийн даатгалын байгууллага энэ хуулийн 17.1-д заасан мэдээллийг судалгаа, шинжилгээ, үнэлгээ, хэтийн тооцоолол, хяналт шалгалт хийх, мэдээ, тайлан гаргах, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана.

17.3.Нийгмийн даатгалын байгууллага мэдээллийн нэгдсэн санг үнэн зөв бүрдүүлэх, ажил олгогч, даатгуулагч, хүнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх, хяналт шалгалт хийх зорилгоор төрийн бусад байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллийг ашиглана.

17.4.Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, мэдээлэлд хяналт тавих, нууцлал, аюулгүй байдлыг хангах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.