18 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

18.1.Ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

Нийгмийн даатгалын төрөл Ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ Даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ 1.Тэтгэврийн даатгал 8.5 8.5 2.Тэтгэмжийн даатгал 1.0 0.8 3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал 0.5, 1.5, 2.5 - 4.Ажилгүйдлийн даатгал 0.5 0.2 Шимтгэлийн дүн 10.5, 11.5, 12.5 9.5

18.2.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос ялгавартай тогтоох бөгөөд шимтгэл төлөх ажил мэргэжлийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээ, хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална.

18.3.Энэ хуулийн 7.7-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр гэрээгээр тохиролцсон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

Нийгмийн даатгалын төрөл Даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ 1.Тэтгэврийн даатгал 11.5 2.Тэтгэмжийн даатгал 1.0 3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал 1.0 Шимтгэлийн дүн 13.5

18.4.Энэ хуулийн 7.3.3-т заасан Монгол Улсын иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

18.5.Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.