19 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн

19.1.Даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулна:

19.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 111, 112, 113, 114, 115, 116, 117 дугаар зүйлд тус тус заасан цалин хөлс, олговор;

19.1.2.Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс;

19.1.3.ажил олгогчоос даатгуулагчид мөнгөн хэлбэрээр олгосон хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого, сар, улирал, жилийн ажлын үр дүнг харгалзан олгосон шагнал, урамшуулал;

19.1.4.үндсэн ажлаас бусад хуулийн этгээд, хүнээс олгосон энэ хуулийн 19.1.1-д заасан цалин хөлс, олговор;

19.1.5.Төрийн албаны тухай хуулийн 57.2-т заасан цалин хөлс;

19.1.6.бүх шатны сонгуулийн хэсэг, хороонд ажилласан ажилтанд олгосон урамшуулал;

19.1.7.сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлж, гэрээгээр тохирсон орлого.

19.2.Даатгуулагч, ажил олгогчийн шимтгэл ногдох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

19.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтны шимтгэл ногдох цагийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

19.4.Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.