20 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн бүртгэл
20.1.Ажил олгогч улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалагдах нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлнэ.
20.2.Нийгмийн даатгалын байгууллага ажил олгогч, даатгуулагчийг бүртгэж, шимтгэл төлөгчийн дугаар олгоно.
20.3.Нийгмийн даатгалын байгууллага ажил олгогч, даатгуулагчийн мэдээллийг тусгасан хувийн хэрэг нээж, тухай бүрд мэдээллийн баяжилт хийнэ.
20.4.Энэ хуулийн 20.3-т заасан хувийн хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, сайн дураар даатгуулах гэрээ, эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, мэдэгдэл, акт, албан шаардлага, шийтгэлийн хуудас зэргийг тухай бүр хавсаргана.
20.5.Бүртгэлийн дугаар олгох, хэрэглэх болон хувийн хэрэг нээх, бүртгэх, хөтлөх, шилжүүлэх журам, холбогдох маягтын загварыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.