24 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
24.1.Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ:
24.1.1.ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол;
24.1.2.ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол;
24.1.3.сайн дураар даатгуулах гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй бол;
24.1.4.хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол;
24.1.5.хилс хэргээр мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн тухай шүүхийн шийдвэр гарсан бол.
24.1.6.Малчны тухай хуульд заасан бол. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
24.2.Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тохиолдолд шимтгэл ногдох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод энэ хуулийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэнэ.
24.3.Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглоно.
24.4.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.