25 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах
25.1.Ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор цахим, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж, харьяалагдах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, эсхүл нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.
25.2.Дараах зөрчилд нийгмийн даатгалын улсын байцаагч акт тогтоосон бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг ажил олгогчоор нөхөн гаргуулна:
25.2.1.нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулсан, буруу тодорхойлсон;
25.2.2.нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн;
25.2.3.нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан хугацаанд төлөөгүй.