26 дугаар зүйл. Илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох

26.1.Нийгмийн даатгалын байгууллага илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг доор дурдсанаар буцаан олгоно:

26.1.1.илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн, эсхүл сайн дураар даатгуулагчийн хүсэлтэд үндэслэн дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд шилжүүлэн тооцох, эсхүл тооцоо хийснээс хойш 30 хоногийн дотор;

26.1.2.сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл урьдчилан төлсөн даатгуулагч хөдөлмөр эрхэлж, албан журмаар даатгуулсан бол давхардсан хугацааны сайн дураар төлсөн шимтгэлийг түүний хүсэлтэд үндэслэн 30 хоногийн дотор;

26.1.3.даатгуулагч хоёр ба түүнээс дээш байгууллагад хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийт дүн нь энэ хуулийн 19.4-т заасан дээд хэмжээнээс хэтэрсэн бол уг хэтэрсэн хэсэгт ногдох илүү төлсөн шимтгэлийг түүний хүсэлтэд үндэслэн дараа жилийн хоёрдугаар улиралд.

26.2.Илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох харилцааг зохицуулсан журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.