27 дугаар зүйл. Тэтгэврийн даатгалын нэрийн дансны бүртгэл
27.1.Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын нэрийн данс /цаашид "нэрийн данс" гэх/-тай байна.
27.2.Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагч бүрд нэрийн данс нээнэ.
27.3.Даатгуулагчийн нэрийн дансанд дараах орлогыг бүртгэнэ:
27.3.1.нэрийн дансны эхний үлдэгдэл;
27.3.2.даатгуулагчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл;
27.3.3.ажил олгогчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл;
27.3.4.нийгмийн даатгалын сангаас төлсөн шимтгэл;
27.3.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлсөн шимтгэл;
27.3.6.төрөөс төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл;
27.3.7.нэрийн дансанд бүртгэсэн орлогод тооцсон хүү;
27.3.8.нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын хөрөнгө оруулалтын өгөөж.
27.4.Энэ хуулийн 27.3.2, 27.3.3, 27.3.4, 27.3.5, 27.3.6-д заасан шимтгэлийн орлогоос 4 хувийг хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэнэ.
27.5.Нэрийн дансны өмнөх оны эцсийн үлдэгдэл нь тухайн жилийн эхний үлдэгдэл байна.
27.6.Даатгуулагчийн энэ хуулийн 29.2-т заасан мөнгөжүүлсэн орлогыг хассан нэрийн дансны эхний үлдэгдэл, бүртгэсэн шимтгэлийн орлогод жил бүр хүү тооцож, бүртгэнэ.
27.7.Энэ хуулийн 27.6-д заасан тухайн жилийн хүүгийн хэмжээг дараах үзүүлэлтийг харгалзан хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн дараа оны нэгдүгээр улиралд багтаан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно:
27.7.1.өмнөх оны инфляцын түвшин;
27.7.2.Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан арилжааны банкнаас албан ёсоор зарласан иргэдийн мөнгөн хадгаламжийн өмнөх жилийн дундаж хүүгийн хэмжээ.
27.8.Даатгуулагчийн нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдлийг дараах томьёогоор бодно:
НДC2=НДC1-М+ БШО+Хо
НДC2-нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдэл;
НДC1-нэрийн дансны тухайн жилийн эхний үлдэгдэл;
БШО-тухайн жилийн бүртгэсэн шимтгэлийн орлого;
Хо-нэрийн дансны эхний үлдэгдлээс мөнгөжүүлсэн орлогыг хассан дүн, тухайн жилийн бүртгэсэн орлогод тооцсон хүүгийн орлого;
М-мөнгөжүүлсэн орлого.
27.9.Нэрийн дансны гарааны үлдэгдлийг 2000 оноос өмнө хөдөлмөр эрхэлж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид тооцох бөгөөд гарааны үлдэгдэл нь даатгуулагчийн нэрийн данс нээлгэсэн жилийн эхний үлдэгдэл байна.
27.10.Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.