34 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим

34.1.Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, сум, дүүргийн тасаг, нийгмийн даатгалын байцаагч, ажилтнаас бүрдэнэ.

34.2.Нийгмийн даатгалын байгууллага хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, ажил олгогч, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэх, үйл ажиллагаа нь ил тод байх зарчим баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.