36 дугаар зүйл. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
36.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
36.1.1.нийгмийн даатгалын бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын дунд хугацааны тооцоолол хийх;
36.1.2.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх санал боловсруулж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;
36.1.3.нийгмийн даатгалын байгууллагыг бодлого, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
36.1.4.нийгмийн даатгалын байгууллагын орон тооны нормативыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн батлах;
36.1.5.гадаад улстай нийгмийн даатгалын асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, гэрээ конвенцод нэгдэх асуудлыг судлах, шийдвэрлүүлэх;
36.1.6.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.