40 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байцаагчийн мэргэшлийн зэрэг
40.1.Нийгмийн даатгалын улсын байцаагч нь нийгмийн даатгалын итгэмжит зөвлөх, нийгмийн даатгалын зөвлөх, нийгмийн даатгалын тэргүүлэх гэсэн мэргэшлийн зэрэгтэй байна.
40.2.Итгэмжит зөвлөх, зөвлөх, тэргүүлэх мэргэшлийн зэргийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.
40.3.Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.