41 дугаар зүйл. Ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

41.1.Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, соён гэгээрүүлэх зорилгоор дараах үйлчилгээг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд үзүүлнэ:

41.1.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах;

41.1.2.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх аргачлал, заавар, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;

41.1.3.нийгмийн даатгалд хамруулах, өндөр насны тэтгэвэрт бэлтгэх;

41.1.4.хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сургалт, сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, түгээх ажлыг зохион байгуулах;

41.1.5.нийгмийн даатгалын үйлчилгээг цахим, нэг цэгийн болон явуулын хэлбэрээр үзүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.