43 дугаар зүйл. Эрүүл мэндийн магадлалын зөвлөл

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Эрүүл мэндийн магадлалын зөвлөл

43.1.Энэ хуулийн 37.7-д заасан Магадлалын төв зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, нийгмийн даатгалын байгууллагын магадлагч эмч, шинжээч эмч болон даатгуулагч, ажил олгогчийн төлөөлөл бүхий 21 хүний бүрэлдэхүүнтэй байна. Магадлалын төв зөвлөлийн шинжээч эмч, даатгуулагч, ажил олгогчийн төлөөлөл нь орон тооны бус байна.

43.2.Магадлалын төв зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, магадлагч эмч, аймаг, дүүргийн магадлалын зөвлөл болон салбар зөвлөлийн гишүүнийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

43.3.Магадлалын төв болон салбар зөвлөл, аймаг, дүүрэг, сумын магадлалын зөвлөлийн дарга, гишүүн, шинжээч эмчид хуралдсан цагаар нь тооцож сар бүр цагийн хөлс олгоно.

43.4.Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм, энэ хуулийн 43.3-т заасан цагийн хөлсний хэмжээг Засгийн газар батална.

43.5.Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт, зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.