21 дугаар зүйл. Тэтгэврийн доод хэмжээ
21.1.Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг доор дурдсанаар Засгийн газар тогтооно:
21.1.1.энэ хуулийн 5.1, 11.1, 16.1-д заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн даатгуулагч, иргэний тэтгэврийн доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байхаар;
21.1.2.энэ хуулийн 5.2, 11.2, 16.2-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн даатгуулагч, иргэний тэтгэврийн доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй байхаар.
21.2.Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэг хүнд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар, хоёр хүнд 75 хувиар, гурав ба түүнээс дээш хүнд 100 хувиар тус тус тогтооно.