22 дугаар зүйл. Тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа

22.1.Даатгуулагч тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:

22.1.1.өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаанд;

22.1.2.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол гурван сарын дотор;

22.1.3.тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барснаас хойш 30 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор.

22.2.Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч, эсхүл даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэвэр тогтоох асуудлыг түүний тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэрлэнэ.

22.3.Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.

22.4.Тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар, тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам, тэтгэвэр бодох зааврыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.