10 дугаар зүйл. Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ
10.1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.
10.2.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан тэтгэвэр авагч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.
10.3.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу тогтоосон хэмжээтэй адил байна.