12 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөр

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөр

12.1.Хөдөлмөр эрхлээгүй, энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөрийг түүний хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлнө.

12.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18.1-д заасан даатгуулагчийн төлбөл зохих хувь хэмжээгээр тооцож үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэврийн даатгалын санд төлнө.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.