13 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

13.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дараах сургалт, сурталчилгаа, судалгааны ажлыг хамааруулна:

13.1.1.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын үйл ажиллагаа, хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалт, сурталчилгаа;

13.1.2.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар даатгуулагч, ажил олгогчид зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт;

13.1.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлсэн ажил олгогчийн шилдэг туршлага, ололт, амжилтыг олон нийтэд сурталчлах;

13.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний чиглэлээр хийх тандан судалгаа, эрсдэлийн болон хяналт шинжилгээ, үнэлгээ.

13.2.Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөр нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын 2 хувиас багагүй байна.

13.3.Урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгох, арга хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.