4 дугаар зүйл. Даатгуулагчид олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт
4.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ:
4.1.1.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр;
4.1.2.тэжээгчээ алдсаны тэтгэвэр;
4.1.3.хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;
4.1.4.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж;
4.1.5.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөр;
4.1.6.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөр;
4.1.7.даатгуулагчийн эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр;
4.1.8.ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт.