6 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр олгох хугацаа, тэтгэврийг нөхөн олгох

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр олгох хугацаа, тэтгэврийг нөхөн олгох

6.1.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барсан бол нас барсны дараагийн сар дуустал олгоно.

6.2.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүй байсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаныг нөхөн тогтоосон бол 6 хүртэлх сарын тэтгэврийг нөхөн олгож болно.

6.3.Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаа дууссанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаанаар тэтгэвэр авагч хөдөлмөрийн чадвараа алдсан хувь, хугацааг нөхөн сунгуулсан бол түүний 2 хүртэлх сарын тэтгэврийг нөхөн олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.