13 дугаар зүйл. Иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт
13.1.Иргэний нисэхийн дараах үйл ажиллагааг эдийн засгийн зохицуулалтын дүрмээр зохицуулна:
13.1.1.олон улсын хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох;
13.1.2.иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг тогтоох;
13.1.3.зорчигч, тээш, ачаа тээвэрлэлтийн ерөнхий нөхцөл;
13.1.4.агаарын тээвэрлэгчийн даатгал;
13.1.5.иргэний нисэхийн статистикийн мэдээлэл цуглуулах, түгээх;
13.1.6.иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын зардал, үр ашгийн тооцоо хийх;
13.1.7.агаарын навигаци, нисэх буудал болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хөрөнгө оруулалт, аюулгүй байдлыг хангах санхүүгийн чадавхад үнэлгээ хийх;
13.1.8.хуульд заасан бусад.
АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНД ХАМААРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА