10 дугаар зүйл. Улс төрийн намын үйл ажиллагаанд хориглох зүйл
10.1.Нам дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
10.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулах;
10.1.2.Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулах;
10.1.3.зэвсэглэх, эсхүл цэрэгжих, цэрэгжсэн бүтэцтэй болох, зорилгоо хүчирхийллийн замаар гүйцэлдүүлэх үйл ажиллагаа явуулах;
10.1.4.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэргээр нь ялгаварлан гадуурхах;
10.1.5.энэ хуулийн 34.6-д заасан хориглосон этгээдээс хандив, тусламж, санхүүжилт шууд болон шууд бусаар авах;
10.1.6.сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авах;
10.1.7.намаас бусад байгууллага, хуулийн этгээдийн бүтэц, үйл ажиллагааны хүрээнд намын салбар нэгж байгуулах;
10.1.8.хуульд заасан бусад.
10.2.Шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист, түүнчлэн гадаад улсын намын салбар нэгжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулахыг хориглоно.
10.3.Энэ хуулийн 10.1.7-д заасан зөрчлийг арилгах шаардлагыг сонгуулийн төв байгууллага намд үндэслэл бүхий хугацаа зааж хүргүүлэх бөгөөд уг шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэл сонгуульд намын нэрээ дэвшүүлэн оролцох эрхийг түдгэлзүүлнэ.
УЛС ТӨРИЙН НАМ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ