11 дугаар зүйл. Улс төрийн нам үүсгэн байгуулах

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Улс төрийн нам үүсгэн байгуулах

11.1.Намыг зохион байгуулах Их Хурал /цаашид "үүсгэн байгуулах хурал" гэх/-аар үүсгэн байгуулна.

11.2.Намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах бөгөөд зохион байгуулах газар, хугацааг нэг сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байна.

11.3.Намыг үүсгэн байгуулах хуралд орон нутгаас төлөөлөх төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулна.

11.4.Намыг үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

11.4.1.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдгийн загварыг батлах;

11.4.2.намын хөтөлбөр, дүрмийг батлах;

11.4.3.төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнийг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоох;

11.4.4.намын даргыг сонгох;

11.4.5.нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах.

11.5.Намыг үүсгэн байгуулах хурлаас нам үүсгэн байгуулсан тухай шийдвэр гарсан өдрийг тухайн нам үүсэн байгуулагдсан өдөрт тооцох бөгөөд энэ тухай нийтэд зарлан мэдээлнэ.

11.6.Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс заналхийлэх, дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.