18 дугаар зүйл. Улс төрийн намын хяналтын байгууллага

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Улс төрийн намын хяналтын байгууллага

18.1.Нам нь намын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, намын дүрмээр зохицуулах дотоод маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын байгууллагатай байна.

18.2.Намын хяналтын байгууллагын гишүүнээр намын төлөөллийн байгууллага болон гүйцэтгэх төв байгууллагын гишүүн, орон тооны ажилтныг сонгохыг хориглоно.

18.3.Намын хяналтын байгууллага хараат бусаар ажиллах бөгөөд түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

18.4.Намын хяналтын байгууллага дараах маргааныг хянан шийдвэрлэж, шийдвэртээ үндэслэлээ тодорхой бичнэ:

18.4.1.намын дүрэм зөрчсөн эсэх;

18.4.2.нам болон түүний гишүүн хооронд үүссэн;

18.4.3.намын дотоод сонгуультай холбогдон үүссэн;

18.4.4.намын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой.

18.5.Энэ хуулийн 18.4-т заасан маргааныг хянан шийдвэрлэх журмыг намын дүрэмд заасны дагуу батална. Энэ журам нь маргагч талаас тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, маргааныг шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцох зэргээр шударгаар хянан шийдвэрлүүлэх эрхийн баталгааг хангасан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.