20 дугаар зүйл. Улс төрийн намын гишүүний эрх, үүрэг, баталгаа
20.1.Намын гишүүн дараах эрхтэй байна:
20.1.1.намын үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох;
20.1.2.намын бүтцийн байгууллагад сонгох, сонгогдох;
20.1.3.намын дүрэмд заасан бусад эрх.
20.2.Намын гишүүн дараах үүрэгтэй байна:
20.2.1.намын дүрэмд заасан татвар төлөх;
20.2.2.хууль тогтоомж, намын дүрэмд захирагдах;
20.2.3.намын дүрэмд заасан бусад үүрэг.
20.3.Намын гишүүнээс хасах асуудлыг тогтоосон журмын дагуу намын хяналтын байгууллага шийдвэрлэнэ.
20.4.Намын дүрмийг санаатай зөрчсөн, эсхүл намын үнэт зүйл, зарчмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд намын гишүүнээс хасахыг хориглоно.
20.5.Нам намын гишүүний бүртгэлийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн хөтөлж, жил бүр шинэчилнэ.
УЛС ТӨРИЙН НАМЫГ ИДЭВХГҮЙД ТООЦОХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ