30 дугаар зүйл. Төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг
30.1.Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам нь сонгуулийн бус жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг дараах хэлбэрээр авах эрхтэй:
30.1.1.намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах;
30.1.2.намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх.
30.2.Энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэг авах тухай намын хүсэлтийг 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллага шийдвэрлэнэ.
30.3.Энэ хуулийн 30.1.1-д заасан байгууллага уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимаа үнэ төлбөргүй ашиглуулах, энэ хуулийн 30.1.2-т заасны дагуу олон нийтийн радио, телевиз үнэ төлбөргүй нэвтрүүлэх үүрэгтэй.
30.4.Энэ хуулийн 30.1.2-т заасан нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд төрөөс үзүүлсэн шууд бус дэмжлэгийг дурдана.
30.5.Сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс санал хураалтын дүн гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэгийг намд үзүүлэхгүй.