31 дугаар зүйл. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт

31.1.Сонгуулийн төв байгууллага төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, түүний зарцуулалтын тайланг хянаж, хүлээн авч нэгтгэн тайлагнана.

31.2.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу намын санхүүгийн тайланд аудитын хуулийн этгээдээр хараат бусаар дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавина.

31.3.Төрийн аудитын байгууллага нь сонгуулийн төв байгууллагын төсвийн багцад туссан намд олгох төрийн санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд Төсвийн тухай хуульд заасан цаглаврын дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

31.4.Намд төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг хянах, дүгнэлт гаргах, тайлагнах, нийтэд мэдээлэх, намын баримт бичиг, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, шинэчлэх, хариуцлага тооцохтой холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн төрийн аудитын байгууллагын саналыг харгалзан сонгуулийн төв байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.