32 дугаар зүйл. Гишүүний татвар
32.1.Гишүүний татварын хэмжээ, бүрдүүлэлтийг тухайн намын дүрмээр тогтооно.
32.2.Гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиас хэтрэхгүй байна.
32.3.Сонгуульт гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байна.
32.4.Гишүүний татварыг тухайн намын гишүүн зөвхөн өөрийн орлогоос төлнө.
32.5.Намын гишүүн нь бусад гишүүний өмнөөс гишүүний татвар төлөхийг хориглоно.
32.6.Нам өөрийн дүрэм, журмаар намын гишүүний татварыг хөнгөлөх, чөлөөлөхөөр зохицуулж болно.
32.7.Хуульд өөрөөр заагаагүй бол намын гүйцэтгэх төв байгууллага нь гишүүний татвар төлсөн баримтыг 10 жилийн хугацаанд архивлан хадгална.
32.8.Намын гишүүнээс энэ хуулийн 32.2, 32.3-т заасны дагуу төлөх татвар, намд өгөх бусад аливаа мөнгийг хандив гэж үзэх бөгөөд тэдгээрийн нийлбэр нь энэ хуулийн 33.6-д заасан хэмжээнээс илүүгүй байна. Бүх төрлийн гэнэтийн зардлыг гишүүдэд ногдуулан хуваарилах, мөнгө цуглуулах, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эд хөрөнгө намд өгөхийг хандивт тооцно.