35 дугаар зүйл. Улс төрийн намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35.1.Нам нь тухайн намтай холбоотой хэвлэл, сурталчилгааны материал болон өөрийн хөрөнгийг захиран зарцуулах замаар орлого олж болно.

35.2.Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаанаас орлого олохыг хориглоно.

35.3.Энэ хуулийн 35.1-д заасны дагуу захиран зарцуулах үнэ зах зээлийн дундаж ханшаас их байвал түүнийг намд өгсөн хандивт тооцох бөгөөд түүний хэмжээ энэ хуулийн 33.6, 33.7-д зааснаас илүүгүй байна.

35.4.Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна.

УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.