4 дугаар зүйл. Улс төрийн нам, түүний чиг үүрэг

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Улс төрийн нам, түүний чиг үүрэг

4.1.Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн.

4.2.Нам нь Үндсэн хуульт байгуулал, ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.2.1.иргэдийн улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх;

4.2.2.төр, иргэдийн хооронд байнгын, тогтвортой, идэвхтэй холбоо харилцаа үүсгэх;

4.2.3.иргэдийн улс төрийн боловсрол, идэвхтэй оролцоог хөхиүлэн дэмжих;

4.2.4.төрийн улс төрийн алба хаах хариуцлагатай иргэнийг бэлтгэх;

4.2.5.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох;

4.2.6.сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.