40 дугаар зүйл. Тайлангийн алдаа, зөрчлийг мэдүүлэх үүрэг

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Тайлангийн алдаа, зөрчлийг мэдүүлэх үүрэг

40.1.Нам сонгуулийн төв байгууллагад санхүүгийн тайланг албан ёсоор хугацаандаа хүргүүлсний дараа өөрийн тайланд алдаа, зөрчил байгааг мэдвэл сонгуулийн төв байгууллагад энэ тухай бичгээр даруй мэдэгдэх үүрэгтэй.

40.2.Алдаа, зөрчлийн тухай сонгуулийн төв байгууллагад мэдүүлсэн цаг мөчид тайланд алдаа, зөрчил агуулагдсан тухай олон нийт болон сонгуулийн төв байгууллага ямар нэгэн мэдээлэлгүй байсан, эсхүл хянах явцад алдаа, зөрчлийг илрүүлээгүй бөгөөд нам алдаа, зөрчлийг бүрэн хэмжээгээр ил тод болгож залруулсан бол энэ хуулийн 41, 42 дугаар зүйлд заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Хууль бусаар олж авсан орлогыг сонгуулийн төв байгууллагад түүний тогтоосон хугацаанд нам шилжүүлэн өгнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.