41 дугаар зүйл. Аудитын дүгнэлтээр тогтоосон алдаа, зөрчлийн үр дагавар
41.1.Нам энэ хуулийн 39.6-д заасан хугацаанд алдаа, зөрчлөө арилгаж, санхүүгийн тайлангаа шинэчлэн ирүүлээгүй бол сонгуулийн төв байгууллага тухайн намд энэ хуулийн 27.5-д заасан төрийн санхүүжилтийн /С1 х Т1/ хэсгийг дараагийн жилд олгохгүй.
41.2.Энэ хуулийн 41.1-д заасан намын зөрчил нь бусад намын санхүүжилтийн хэмжээг тогтоох болон олгоход нөлөөлөхгүй.
41.3.Энэ хуулийн 41.1-д заасан арга хэмжээг авахад хүргэсэн алдаа, зөрчлийг намын орон нутгийн нэгж гаргасан тохиолдолд тухайн асуудлыг нам дүрмээр зохицуулна.