42 дугаар зүйл. Хууль бусаар олж авсан хандив

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Хууль бусаар олж авсан хандив

42.1.Нам энэ хуулийн 34.5.3-т заасны дагуу хандивыг шилжүүлээгүй бол тухайн нам хууль бусаар авсан хандивыг хоёр дахин өсгөсөн дүнгээр сонгуулийн төв байгууллагад төлнө. Ийнхүү төлөх шийдвэрийг сонгуулийн төв байгууллага гаргана.

42.2.Энэ хуулийн 36.16-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 42.1-д заасан төлбөр шаардахгүй.

42.3.Сонгуулийн төв байгууллага намаас төрд буцааж төлөх мөнгөний хэмжээг тогтооно. Энэ хугацаанд төрөөс дараагийн санхүүжилт авах эрх намд үүссэн бол сонгуулийн төв байгууллага намаас буцааж төлөх мөнгийг дараагийн санхүүжилтээс суутгаж тооцно.

42.4.Энэ хуулийн 42.1-д заасан арга хэмжээг авахад хүргэсэн алдаа, зөрчлийг намын орон нутгийн салбар нэгж гаргах тохиолдолд зохицуулах заалтыг нам дүрэмдээ тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.