6 дугаар зүйл. Улс төрийн намын нэр, бэлгэ тэмдэг

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Улс төрийн намын нэр, бэлгэ тэмдэг

6.1.Нам нь оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд "нам" гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ.

6.2.Нам сонгуулийн сурталчилгаа болон бусад үйл ажиллагаанд зөвхөн намын бүртгэлд бүртгүүлсэн бүтэн болон товчилсон нэрийг хэрэглэнэ.

6.3.Сонгуульд эвсэл байгуулан оролцож байгаа намууд сонгуулийн үйл ажиллагаанд эвслийн гэрээнд заасан нэрийг хэрэглэнэ.

6.4.Намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг нь төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, сүм хийд, өөр хуулийн этгээд, бусад намын нэр, бэлгэ тэмдэгтэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.

6.5.Орон нутаг дахь салбар нэгж нь намынхаа нэрийн өмнө тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг заасан тодотголыг хэрэглэнэ.

6.6.Нам татан буугдсан, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдгийг шинээр байгуулагдах болон өөр бусад нам 12 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно.

6.7.Намаас бусад хуулийн этгээд өөрийн оноосон нэрд "нам" гэсэн үг хэрэглэхийг хориглоно.

6.8.Улсын дээд шүүхийн Тамгын газар намын нэрийн санг хөтөлж, лавлагаа олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.