13 дугаар зүйл. Техникийн тодорхойлолтод нийцэхийг нотлох баримт, загвар, дээж
13.1.Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно.
13.2.Захиалагч шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 13.1-д заасан шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулж болно.
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан шалгалт, туршилтыг хэрхэн зохион байгуулах тухай тендер шалгаруулалтын баримт бичигт зааж, оролцогчийг уг ажиллагаанд оролцох боломжоор хангана.
13.4.Захиалагч хүлээн авсан загвар, дээжийг шалгах, турших үйл явцыг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулна.
13.5.Гэрээ байгуулах эрх авсан оролцогчоос бусад оролцогчийн ирүүлсэн загвар, дээжээс хэрэглэх боломжтой барааг тендер шалгаруулалтын эцсийн шийдвэр гарснаас хойш оролцогчдод буцаан олгоно.
13.6.Гэрээ байгуулах эрх авсан оролцогчийн ирүүлсэн загвар, дээжээс хэрэглэх боломжтой барааг гэрээгээр ажил хүлээлцэх үед буцаан олгох, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлд оролцуулан тооцож болно.