31 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын арга

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын арга

31.1.Захиалагч ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд хуульд заасан төсөвт өртөгт үндэслэн тендер шалгаруулалтын дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна:

31.1.1.нээлттэй;

31.1.2.харьцуулалт;

31.1.3.гэрээ шууд байгуулах;

31.1.4.нэг эх үүсвэрээс худалдан авах.

31.2.Энэ хуулийн 37.2.4-т тодорхойлсон захиалагч ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг энэ хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авна.

31.3.Энэ хуулийн 32, 33, 34, 35, 36, 37, 38 дугаар зүйл дэх тухайн тендер шалгаруулалтын аргад хамаарах зохицуулалтад тусгайлан өөрөөр заагаагүй асуудлаар энэ хуулийн хоёр, гуравдугаар бүлэгт заасныг баримтална.

31.4.Захиалагч энэ хуулийн 10.8, 10.10-т заасан тохиолдолд энэ хуулийн 31.1.3, 31.1.4-т заасан аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.