36 дугаар зүйл. Нэг эх үүсвэрээс худалдан авах арга

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Нэг эх үүсвэрээс худалдан авах арга

36.1.Захиалагч дараах нөхцөлд нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж болно:

36.1.1.оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэгч оюуны өмчийн эрх эзэмшигч, эсхүл түүнээс лицензийн гэрээний дагуу ашиглах эрх авсан албан ёсны нэг этгээд гүйцэтгэх боломжтой бол;

/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.1.3.нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан барааны нэмэлт нийлүүлэлт анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол;

36.1.4.нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан ажлын нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрэхгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол;

36.1.5.төрийн болон орон нутгийн өмчийн музей болон галерейн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг нэг өмчлөгчөөс худалдан авах шаардлага үүссэн бол;

36.1.6.төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах үед үйлдвэрлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах нөхцөлд тухайн бараа, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс худалдан авах бол.

36.1.7.гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах бол. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.2.Энэ зүйлд заасан тендер шалгаруулалтын зарлалыг энэ хуулийн 18.1-д заасны дагуу нийтлэхгүй байж болно.

36.3.Энэ зүйлд заасан аргаар зохион байгуулах тендер шалгаруулалтад тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа шаардахгүй байж болно.

36.4.Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу худалдан авах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.