38 дугаар зүйл. Цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авах
38.1.Ерөнхий гэрээний аргын хоёрдугаар үе шатанд захиалагч худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээ, хүргэх газар, хуваарь бүхий захиалгын хуудсыг цахим системд илгээж, үнийн санал дуудаж цахим дэлгүүрээс худалдан авна.
38.2.Ерөнхий гэрээ байгуулсан тухайн бараа, үйлчилгээний гүйцэтгэгчид үнийн санал дуудах урилгыг цахим системээр хүргүүлнэ.
38.3.Урилга хүргүүлсэн өдрөөс хойш ажлын хоёроос доошгүй өдрийн дараа үнийн санал дуудах ба үргэлжлэх хугацааг хоёроос доошгүй цаг байхаар урилгад заана.
38.4.Энэ хуулийн 34.8-д заасан журмын дагуу зохион байгуулагдсан үнийн санал дуудах ажиллагаа хаагдахад эхэнд эрэмбэлэгдсэн үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчтэй захиалагч гэрээ байгуулна.
38.5.Цахим дэлгүүрт нэг гүйцэтгэгч байгаа, эсхүл үнийн санал дуудахад үнийн санал ирээгүй бол захиалагч цахим дэлгүүрт бүртгэгдсэн хамгийн бага үнийн санал бүхий бараа, үйлчилгээг худалдан авч болно.
38.6.Бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахад энэ хуулийн 14.1, 42.1-д заасан тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа шаардахгүй ба тендерийг оролцогч, гүйцэтгэгчийн гаргасан мэдэгдлээр баталгаажуулна.
38.7.Бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авах тендер шалгаруулалтын аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ