40 дугаар зүйл. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
40.1.Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээнд дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
40.1.1.захиалагч урьдчилан харах боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах;
40.1.2.энэ хуулийн 11.11-д заасан нөхцөл, аргачлалын дагуу гэрээний үнийг тохируулах.
40.2.Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээний үүргийн гүйцэтгэлийн явцад дараах зүйлийг хориглоно:
40.2.1.энэ хуулийн 40.1-д зааснаас бусад үндэслэлээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
40.2.2.гүйцэтгэгч гэрээний үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх.
40.3.Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулснаар гүйцэтгэгч энэ хуулийн 7.1.1, 7.1.6, 7.1.8, 7.1.9-д заасан нөхцөл үүссэн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцно.
40.4.Энэ хуулийн 10.11-д заасны дагуу байгуулсан гэрээний хугацааг сунгахыг хориглоно.