41 дугаар зүйл. Илт хууль бус гэрээ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Илт хууль бус гэрээ

41.1.Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна:

41.1.1.энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан;

41.1.2.энэ хуулийг зөрчиж нэг эх үүсвэрээс худалдан авсан;

41.1.3.хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй;

41.1.4.энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан;

41.1.5.тендер хүлээн авах эцсийн хугацааг, эсхүл энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй;

41.1.6.захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.

41.2.Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй бол уг нэмэлт, өөрчлөлт илт хууль бус байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.