43 дугаар зүйл. Урьдчилгаа төлбөр, түүний баталгаа

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Урьдчилгаа төлбөр, түүний баталгаа

43.1.Тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу баталгаа гаргасан бол ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлнө.

43.2.Баталгаа урьдчилгаа төлбөрөөс багагүй дүнтэй байна.

43.3.Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно.

43.4.Урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнд энэ хуулийн 42 дугаар зүйлийн дагуу гаргасан гүйцэтгэлийн баталгааны дүнг оруулан тооцож болно.

43.5.Урьдчилгаа төлбөрийн баталгааг энэ хуулийн 42.3-т заасан хэлбэрээр гаргана.

43.6.Энэ хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан баталгааг гадаад валютаар илэрхийлэх бол баталгаа гаргасан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тодорхойлно.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.