44 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааг төлөвлөх

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааг төлөвлөх

44.1.Захиалагч батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээ бүрээр худалдан авах ажиллагааг үр ашигтай төлөвлөж, батална.

44.2.Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээг тусгасан байна.

44.3.Захиалагч санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг харьяалах дээд шатны төсвийн захирагчид цахим системээр илгээнэ.

44.4.Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш нэг сарын дотор харьяа захиалагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн хянаж, баталгаажуулан цахим системд нийтэлнэ.

44.5.Худалдан авах ажиллагааг төлөвлөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.