46 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааг тайлагнах
46.1.Захиалагч худалдан авах ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд заасан төсөл, арга хэмжээ бүрээр харьяалах дээд шатны төсвийн захирагчид цахим системээр тайлагнана.
46.2.Төсвийн ерөнхийлөн захирагч харьяа захиалагчийн худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэн дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр тайлагнана.
46.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн тайланг нэгтгэн дүгнэж, дараа оны эхний улиралд Засгийн газарт тайлагнана.
46.4.Засгийн газар жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн үр дүнг тусгана.
46.5.Худалдан авах ажиллагааг тайлагнах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.