47 дугаар зүйл. Тендер шалгаруулалтыг төвлөрүүлэн, нэгтгэн зохион байгуулах

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Тендер шалгаруулалтыг төвлөрүүлэн, нэгтгэн зохион байгуулах

47.1.Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрснөөр харьяа байгууллагын төсвийн хүрээнд төсвийн төвлөрүүлэн захирагч нь цахим дэлгүүрт байршуулаагүй нэг төрлийн бараа, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг төвлөрүүлэн зохион байгуулж болно.

47.2.Хоёр ба түүнээс дээш төсвийн шууд захирагч дараах нөхцөлийн аль нэгд үндэслэн тендер шалгаруулалтыг хамтран зохион байгуулах хүсэлтийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлж болно:

47.2.1.тодорхой зорилгыг хамтран хэрэгжүүлэх бол;

47.2.2.ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг нэгтгэн зохион байгуулах нь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх боломжтой бол.

47.3.Бараа, ажил, үйлчилгээ хамтран худалдан авах төсвийн шууд захирагч тус тусын худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.