51 дугаар зүйл. Үнэлгээний хорооны хурал
51.1.Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.
51.2.Үнэлгээний хороо тендер нээсэн өдөр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлнэ.
51.3.Үнэлгээний хороо нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно.
51.4.Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно.
51.5.Хууль тогтоомжид заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас тогтоосон бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон болон түүнтэй адилтгах бусад нөхцөл байдлаас шалтгаалан хуралд үнэлгээний хорооны бүх, эсхүл зарим гишүүд биечлэн оролцох боломжгүй бол тухайн гишүүдийг хуралд цахим хэлбэрээр оролцуулж болно.
51.6.Үнэлгээний хорооны хуралд цахимаар оролцсон гишүүнийг ирцэд оруулан тооцож, хурлын тэмдэглэлд цахим системээр баталгаажуулна.
51.7.Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
51.8.Үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж, түүнийг дэмжих эсэх саналаа тусган цахим системээр баталгаажуулах үүрэгтэй.