55.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах ажиллагааны талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
55.1.1.худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;
55.1.2.худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар захиалагчийн хүсэлтээр мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
55.1.3.худалдан авах ажиллагаатай холбоотой журам, аргачлал, заавар, тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг, гэрээний загварыг батлах;
55.1.4.энэ хуульд зааснаар тендерийн, гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах, тендерийн баталгааг улсын орлого болгох журмыг батлах;
55.1.5.тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон журам батлах;
55.1.6.худалдан авах ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, журам, заавар, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх;
55.1.7.худалдан авах ажиллагааны тайланг улсын хэмжээнд нэгтгэж, мэдээлэл гаргах;
55.1.8.худалдан авах ажиллагаанд оролцох ажилтан, албан тушаалтны чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах;
55.1.9.худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт хяналт тавих чиглэлээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах;
55.1.10.худалдан авах ажиллагааны асуудлаар олон улсын байгууллага, гадаад улсын бусад байгууллагатай хамтран ажиллах;
55.1.11.энэ хуулийн 56.6.1-д заасан жагсаалт хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;
55.1.12.хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж өгөх;
55.1.13.хуульд заасан бусад.
55.2.Энэ хуулийн 55.1.8-д заасан сургалт зохион байгуулах этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно.