57 дугаар зүйл. Захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

57.1.Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.

57.2.Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор гомдол гаргагчийн нэрийг дурдалгүйгээр гомдлын агуулгыг цахим системд нийтэлнэ.

57.3.Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт үндэслэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдана.

57.4.Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргахгүй.

57.5.Энэ хуулийн 57.4-т заасан үндэслэлээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бол холбогдох үндэслэлийг гомдол гаргагчид мэдэгдэнэ.

57.6.Захиалагч гомдол хянан шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан бол энэ хуулийн 20.6-д заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацааг сунгана.

57.7.Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.