9 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны цахим систем
9.1.Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ.
9.2.Цахим системд мэдээллийг нээлттэй өгөгдөл хэлбэрээр хадгална.
9.3.Худалдан авах ажиллагаанд холбогдох баримт бичгийг Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгээр баталгаажуулж, энэ хуульд зааснаар цахим системээр илгээсэн бол бичгээр үйлдсэнд тооцно.
9.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмыг баталж, цахим системээр тендер илгээхэд төлөх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно.
9.5.Цахим системийн үйл ажиллагаанаас шалтгаалан тендер шалгаруулалт тасалдсан, эсхүл тасалдах нөхцөл байдал байгаа гэж үзсэн бол худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ тухай захиалагчид мэдэгдэж, тендер шалгаруулалтад холбогдох хугацааг сунгана.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ