11 дугаар зүйл. Газар чөлөөлөхөд баримтлах зарчим, нөхөх олговрын хэлбэр

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Газар чөлөөлөхөд баримтлах зарчим, нөхөх олговрын хэлбэр

11.1.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд дараах зарчмыг баримтална:

11.1.1.газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа ил тод байх;

11.1.2.иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан мэдээллийг задруулахгүй байх;

11.1.3.чөлөөлсөн газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээнд ашиглах;

11.1.4.чөлөөлөгдсөн газрыг байгальд ээлтэй, нийгмийн суурь хэрэгцээг хангах зориулалтаар төлөвлөж, зохион байгуулах.

11.2.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд нөхөх олговрын дараах хэлбэрийн аль нэгийг ашиглана:

11.2.1.газрыг газраар дүйцүүлэн олгох;

11.2.2.газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн олгох;

11.2.3.газрыг нөхөх олговрын мөнгөн хэлбэрээр худалдан авах;

11.2.4.боломжит бусад.

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан хэлбэрүүдийг хослуулан нөхөх олговрыг олгож болох бөгөөд энэ хуулийн 11.2.4-т заасан нөхөх олговрын бусад боломжит хэлбэрийг энэ хуулийн 10.7-д заасан журамд тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.