11 дугаар зүйл. Нохой, муур бүртгүүлэхэд тавигдах шаардлага
11.1.Нохой, муурын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
11.1.1.иргэний цахим үнэмлэх;
11.1.2.энэ хуулийн 6.1.2-т заасан орлогыг нотлох баримт;
11.1.3.энэ хуулийн 6.2-т заасан асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан болохыг нотлох баримт;
11.1.4.нохой, муурын эрүүл мэндийн дэвтэр, бичил чипний дугаар.
11.2.Хот, сууринаас бусад газарт нохой, муурын асран хамгаалагчаар бүртгүүлэхэд энэ хуулийн 11.1.3 дахь заалт хамаарахгүй.
11.3.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 11.1-д заасан баримт бичгийг шалгасны үндсэн дээр нохой, муурын мэдээллийг энэ хуулийн 31.1.1-д заасан бүртгэлийн системд бүртгэнэ.
ЭЗЭНГҮЙ АМЬТАНТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦАА